Бидний давуу тал

  • Зөвхөн хөхний эрүүл мэндэд чиглэсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

Манай эмнэлэг нь хөхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр дагнан ажилладаг. Энэ нь оношилгоо нарийвчлалтай, эмчилгээ үр дүнтэй байх үндэс болдог.

  • Орчин үеийн өндөр нарийвчлалтай оношлогоо

Дижитал маммограф

Хөхний эхо (хэт авиан шинжилгээ)

Эмчийн үзлэг + дүрс оношилгоог нэг дор хийх боломж

👉 Жижиг өөрчлөлтийг ч эрт үед нь илрүүлэх боломжтой.

  • Хөхний чиглэлийн нарийн мэргэжлийн туршлагатай, тогтвортой эмч нарын баг

Манай эмч нар хөхний өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, онош бүрийг хамтран хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг гаргадаг.

Эмэгтэй хүнд ээлтэй, айдасгүй орчин

Бид:

Айдас, санаа зовнилыг ойлгож харьцдаг

Энгийн, ойлгомжтой тайлбар өгдөг

Нууцлал, тав тухыг бүрэн хангадаг

👉“Шинжилгээ” биш, өөрийгөө хамгаалж буй алхам гэдгийг мэдрүүлэхийн төлөө хичээн ажилладаг.

  • Шуурхай, чирэгдэл багатай үйлчилгээ

Цаг авалт тодорхой

Хүлээлт бага

Шинжилгээ, хариу аль болох нэг өдөрт

Эмэгтэйчүүдийн завгүй амьдралд тохирсон зохион байгуулалттай.

  • Хяналт, дагалдах зөвлөгөөтэй

Бид зөвхөн оношлоод орхидоггүй. Хяналтын төлөвлөгөө гаргаж давтан үзлэгийг сануулдаг.

  • Урьдчилан сэргийлэх соёлыг дэмждэг

Бид хөхний эрүүл мэндийн талаар:

Мэдээлэл, зөвлөгөө түгээдэг

Эмэгтэйчүүдийг эрт үзлэгт хамрагдах дадалтай болгоход анхаардаг


local_hospital

Биднтэй холбоо барих

Асуулт, санал хүсэлт байвал бидэнд хандаарай.