Эмнэлгийн тухай

Хөхний клиник эмнэлэгийн тухай


Олон улсад хөхний хорт хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл бол улсын хэмжээнд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ”цогц хөтөлбөр байдаг”. 

Бид хөхний дүрс оношилгоо шинжилгээнд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, хөхний хорт хавдрын талаар олон нийт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээний тусламж үйлчилгээг эмэгтэйчүүдэд хүртээмжтэй, тэгш үзүүлэх замаар хөхний хорт хавдрын нас баралтыг бууруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Мөн хөхний хавдрын бус эмгэгийн оношилгоо эмчилгээг нарийн мэргэжлийн түвшинд үзүүлэх, сургалт зөвлөгөө үзүүлэх чиглэлд ажилласнаар уг эмгэгийн улмаас шаналж буй олон эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч байна.


Алсын хараа

To provide top-quality breast healthcare to everyone in Mongolia



Манай эрхэм зорилго

To deliver exceptional breast cancer prevention and treatment through expert care and innovative technology.


Манай үнэт зүйлс

МЭРГЭШСЭН БАГ
Тасралтгүй сурч хөгждөг, сүүлийн үеийн мэдлэг, технологи, арга барилыг эзэмшсэн чадварлаг, эвсэг хамт олон байна. 
ЧИН СЭТГЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Өвчтөн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг тэргүүнд тавьж, шударга, хариуцлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээг дээдлэн мөрдөж, сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлнэ.  
МЭДЛЭГТ СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭЛТ
Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлнэ.
ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
Халдвар хамгаалалт, эмчилгээний стандартыг чанд мөрдөж алдаа, алдаа эрсдэлийг тодорхойлж удирдан хамгийн бага түвшинд барина. 
ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ
Орчин үеийн оношлогоо, эмчилгээний арга аргачлалуудыг нэвтрүүлж байгууллагын тогтмол өсөлт хөгжил, сайжруулалтыг чухалчилна. 
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нөөцийг зүй зохистой ашиглаж, хариуцлагатай хэрэглээг дэмжинэ. 
local_hospital

Биднтэй холбоо барих

Асуулт, санал хүсэлт байвал бидэнд хандаарай.